24 цагийн хувьцааны CFD арилжаа
24 цагийн хувьцааны CFD арилжаа
Pepperstone-ийн тасралтгүй арилжааны цагийн хуваариар АНУ-ын 100+ хувьцааны CFD-ийг 24/5 арилжаалаарай.¹ Өдөр, шөнөгүй зах зээлд тасралтгүй нэвтрэх боломжтойгоор арилжаагаа үргэлжлүүлээрэй.

Дахиж хүлээх хэрэггүй. Зах зээлийн хөдөлгөөнтэй хөл нийлүүлж алхаарай

Чухал мэдээ болон ашгийн тайлангууд гарсан даруйд нь шууд арга хэмжээ аваарай.

Үнийн зөрүү, шөнийн гэнэтийн өөрчлөлт, алдсан боломжуудаас зайлсхийхэд тусална.

Нэгж хувьцаанд ердөө US$0.02-оос эхлэх бага шимтгэлтэйгээр арилжаа хийгээрэй.

TradingView, MetaTrader, cTrader болон Pepperstone платформоор дамжуулан хандах боломжтой.
Зах зээлийн хонхноос цааш: Өргөтгөсөн цагийн болон 24/5 арилжаа
Ихэнх арилжаачид АНУ-ын хувьцаа нь ердийн арилжааны цагт буюу Даваа–Баасан гаригт АНУ-ын Зүүн эргийн цагаар 9:30–16:00 (GMT 13:30–20:00) хооронд арилжаалагддаг гэдгийг мэддэг. Гэвч зах зээлийн хэлбэлзэл болон арилжааны боломжууд эдгээр цагаас цааш ч, ялангуяа томоохон мэдээ болон компанийн ашгийн тайлан нийтлэгдэх үеэр үргэлжилсээр байдаг.
- Өргөтгөсөн цагийн арилжаа гэдэг нь тухайн өдрийн үндсэн арилжааны үеэс өмнө болон дараах явагддаг зах зээлийн өмнөх болон дараах арилжааг хэлдэг бөгөөд ингэснээр чухал үйл явдлуудад бодит цаг хугацаанд, зах зээлийн үндсэн үеэс өмнө эсвэл дараа шуурхай хариу үйлдэл үзүүлэх боломж олгодог.
- 24/5 арилжаа нь зах зээлийн өмнөх ба дараах арилжаа болон шөнийн арилжааны цагийг хамарч, долоо хоногийн таван өдөр, өдөрт 24 цаг зах зээлд тасралтгүй нэвтрэх боломжийг танд олгоно.
Манай 24 цагийн хувьцааны санал
Дэлхийн томоохон АНУ-ын хувьцаануудын үнийн хөдөлгөөнд арилжаа хийх боломжтой арилжааны цагийн задаргаа энд байна:

Өөрийн дуртай хувьцаануудаар өдөр, шөнөгүй арилжаа хийгээрэй/h2>
Эхний ээлжинд шинэ зах зээлийн өмнөх, зах зээлийн дараах болон шөнийн арилжааны саналын хүрээнд дараах хувьцаануудыг арилжаалах боломжтой болно:
- AAPL: Apple
- ABBV: AbbVie Inc.
- ABNB: Airbnb Inc
- ABT: Abbott Laboratories
- ACN: Accenture Plc
- ADBE: Adobe Inc
- AMCR: Amcor PLC
- AMD: Advanced Micro Devices
- AMZN: Amazon
- ASML: ASML Holding NV
- AVGO: Broadcom Inc.
- AXP: American Express Co
Манай платформууд дээр «-24» дагавартай тэмдэглэгээг сонгосноор 24 цагийн зах зээлд нэвтрэх боломжтой. Жишээлбэл, AAPL.US нь үндсэн арилжааны цагт арилжаалагддаг бол AAPL.US-24 нь 24/5 арилжаалагдана
Манай платформууд дээр “‑24” дагавартай тэмдэглэгээг сонгосноор 24 цагийн зах зээлд нэвтрэх боломжтой. Жишээлбэл, AAPL.US нь үндсэн арилжааны цагт арилжаалагддаг бол AAPL.US‑24 нь 24/5 арилжаалагдана.
24 цагийн хувьцааны CFD-ээр яагаад арилжаа хийх вэ
- Ашгийн тайлангаас хамгийн их ашиг хүртэх: Судалгаагаар АНУ-ын компаниудын 95% нь ашгийн тайлангаа ердийн арилжааны цагаас өмнө эсвэл дараа нийтэлдэг.² 24 цагийн хувьцааны арилжаатай бол мэдээлэл гарсан даруйд нь шууд арга хэмжээ авах боломжтой бөгөөд дараагийн өдрийг хүлээх шаардлагагүй.
- Томоохон үнийн хөдөлгөөнийг ашиглах: Ашгийн тайлан болон удирдлагын мэдэгдлүүд нь өргөтгөсөн цагийн арилжаанд ихэвчлэн огцом үнийн савлагаа үүсгэдэг. Эдгээр мэдээлэл гарсан даруйд шуурхай хариу үйлдэл үзүүлэх нь дараагийн өдөр үндсэн зах зээл нээгдэхэд үүсэх томоохон үнийн зөрүүнээс зайлсхийхэд тусална.
- Өөрийн цагийн бүсэд тохируулан арилжаалах: Хэрэв та АНУ-аас гадуур байршдаг бол 24 цагийн хувьцааны CFD нь өөрийн орон нутгийн цагт тохирсон үед арилжаа хийх боломж олгоно. АНУ-ын үндсэн арилжааны үеийг барихын тулд оройтож унтах эсвэл эрт сэрэх шаардлагагүй. Ази болон бусад бүс нутгийн арилжаачдад онцгой тохиромжтой.
- Онцгой мэдээг яг гарсан мөчид нь арилжаалах: Нэгдэх, худалдан авах эсвэл геополитикийн үйл явдал зэрэг гэнэтийн мэдээ гарсан үед зах зээлд ямар ч үед нэвтэрч, зах зээл нээгдэхийг хүлээлгүйгээр шууд хариу үйлдэл үзүүлэх боломжтой.
24 цагийн хувьцааны CFD арилжааны эрсдэлүүд
- Хөрвөх чадвар бага: Зах зээлийн өмнөх болон дараах арилжааны цагт арилжааны эзлэхүүн буурах хандлагатай байдаг. Арилжааны эзлэхүүн багассанаар хөрвөх чадварын чанар буурч, зах зээл дээр худалдан авагч, худалдагчийн тоо цөөрнө. Үүний улмаас хүссэн үнээрээ худалдан авах эсвэл зарахад илүү хүндрэлтэй болж болзошгүй.
- Худалдан авах–зарах ханшийн зөрүү өргөсөх: Зах зээлд оролцогч цөөн байх үед худалдан авагчийн санал болгож буй үнэ (bid) болон худалдагчийн шаардаж буй үнэ (ask)-ийн зөрүү өргөсөх магадлалтай. Энэ нь ялангуяа өргөтгөсөн цагийн арилжааны эхэн ба төгсгөлд, идэвхжил хамгийн бага байдаг үед илүү тод мэдрэгддэг.
- Хэлбэлзэл нэмэгдэх: Хөрвөх чадварын чанар багассанаар шөнийн цагаар, бүр бага хэмжээний арилжааны үед ч үнийн огцом, хурдан савлагаа үүсэх магадлалтай. Энэ нь эрсдэлтэй байж болох бөгөөд үнэ гэнэт өсөх эсвэл буурах, улмаар таны эсрэг хурдан хөдөлж болзошгүй.
Маржины шаардлага³
Манай платформууд дээр ердийн арилжааны цагаас гадуур арилжаа хийхэд маржины шаардлага өөрчлөгдөхгүй. Гэсэн хэдий ч хэлбэлзэл нэмэгдэх болон хөрвөх чадварын чанар буурах нь эрсдэлийг илүү нэмэгдүүлж болдог.
Учир нь:
- Маржин нь ашиг болон алдагдлыг адилхан өсгөдөг. Хэрэв зах зээл таны байрлалын эсрэг хөдөлбөл, ялангуяа өргөтгөсөн цагийн арилжаанд үнийн савлагаа өргөн байх үед, байрлалаа хадгалахын тулд нэмэлт хөрөнгө шаардах маржин дуудлагатай тулгарах эрсдэлтэй.
- Хөрвөх чадвар багасах ба арилжаа хаах хүндрэл. Хэрэв таны хүссэн үнэд худалдан авагч эсвэл худалдагч хангалтгүй байвал арилжаа хаах, улмаар болзошгүй алдагдлыг хязгаарлахад хүндрэл учирч болзошгүй.
24 цагийн хувьцааны CFD арилжаанд эрсдэлийг хэрхэн удирдах вэ
Маржин ашиглан тасралтгүй арилжаа хийх үед эрсдэлийг болгоомжтой удирдахын тулд дараах зөвлөмжүүдийг анхаараарай:
- Ердийн арилжааны цагаар ашигладгаасаа бага хэмжээтэй арилжаа эсвэл доогуур хөшүүргийн харьцаа сонгох.
- Хөрвөх чадварын нөхцөлийг тогтмол ажиглаж, захиалга байрлуулахдаа болгоомжтой байх. Лимит захиалга ашиглан орох болон гарах үнийн түвшинг хянах.
- Хэлбэлзэл гэнэт нэмэгдэх боломжтой тул эрсдэлийн удирдлагын стратегиа шаардлагатай үед тохируулж өөрчлөхөд бэлэн байх. Капиталаа хамгаалахын тулд илүү ойр stop-loss түвшин ашиглаарай.
- Ашгийн тайлан, геополитикийн өөрчлөлт, эдийн засгийн мэдээлэл зэрэг чухал үйл явдлуудын талаар байнга мэдээлэлтэй байж, өндөр эрсдэлтэй үед сохроор арилжаа хийхээс зайлсхий.
- Өөрийн төлөвлөгөөндөө үнэнч бай. Зах зээл нам гүм эсвэл хэт хэлбэлзэлтэй үед хэт их арилжаа хийх, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас зайлсхий.

Яг одоо арилжаа хийхэд бэлэн үү?
Ашгийн тайлангийн улирал нь зах зээлийг хөдөлгөх үйл явдлаар дүүрэн байдаг бөгөөд дэлхийн хэмжээний мэдээнүүд зах зээлийн цагийг хүлээдэггүй.
1Сонгосон АНУ-ын хувьцааны CFD дээр долоо хоногийн 5 өдөр, 124 цагийн турш арилжаа хийх боломжтой. Нарийвчилсан цагийн хуваарийг арилжааны терминал дахь тухайн хэрэгслийн тодорхойлолтоос харна уу.
2«Зах зээл нээгдэхээс өмнө хөрөнгө оруулагчдад ашгийн мэдээг боловсруулж ойлгоход цаг хэрэгтэй юу?» (2017). «Аянгын хурдтай үнийн өөрчлөлтүүд: Ашгийн мэдэгдлийн дараах огцом үнийн хөдөлгөөнүүд» (2023). SSRN дээр нийтлэгдсэн.
3Өдрийн болон ажлын бус цагийн хэрэгслүүд нь ижил суурь хөрөнгөтэй боловч маржины шаардлага нь өөр байна. Иймээс нэгийг нөгөөгөөр нь эрсдэлийг харилцан тэнцвэржүүлэх тохиолдолд хоёр хэрэгслийн маржины бүрэн шаардлага адилхан үйлчилнэ.