Pepperstone 2024 оны АФК-ын Азийн цомын бүс нутгийн түншээр хамтран ажиллахаа зарлалаа

Дэлхийд танигдсан Форекс (FX) болон Зөрүүтэй гэрээ (CFD)-ийн брокер Pepperstone нь 2023™ оны AFC Азийн цомын албан ёсны бүс нутгийн түншээр Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-той хамтран ажиллах болсноо бахархалтайгаар зарлалаа. Тус тэмцээн 1-р сарын 12-нд эхэлсэн бөгөөд ихээхэн хүлээлттэй финалын тоглолт 2024 оны 2-р сарын 10-нд болохоор товлогдсон байна.
Pepperstone-ийн Гүйцэтгэх захирал ноён Тамаш Сабо AFC-тэй байгуулсан энэхүү түншлэлийн талаар баяртай байгаагаа илэрхийлж, “Бүс нутгийн сая сая хүнд хүрдэг энэхүү онцгой арга хэмжээ болох AFC Азийн цом 2024-тэй хамтран ажиллах болсондоо бид маш их баяртай байна.
Pepperstone-д бид амжилтад хүрэх нийтлэг эрмэлзэл, тууштай байдлыг хуваалцдаг, ижил үнэт зүйлстэй байгууллагуудтай хамтран ажиллахыг эрхэмлэдэг. Арилжаачдын нэгэн адил манай спортын түншүүд эмх замбараагүй нөхцөлд ч тайван байж, боломжийг олж харж чаддаг” гэж онцоллоо.
AFC-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Датук Сери Уиндзор Жон хэлэхдээ: “AFC нь Pepperstone-ийг 2023™ оны AFC Азийн цомын бүс нутгийн түншээр угтан авч байгаадаа баяртай байна. Энэхүү түншлэл нь тивийн хамгийн нэр хүндтэй эрэгтэйчүүдийн тэмцээний өсөн нэмэгдэж буй үнэ цэнийг илтгэж байгаа бөгөөд Азийн хөлбөмбөгт итгэл хүлээлгэсэн Pepperstone-д бид талархал илэрхийлье” гэжээ.