Pepperstone-ийн CopyTrading-ийн талаар олж мэдээрэй
Сайжруулсан арилжааны туршлагыг санал болгодог Pepperstone-ийн CopyTrading нь Pelican-тэй хамтран хөгжүүлсэн шинэ аппликейшн болон вэб платформ юм.
Pepperstone-ийн CopyTrading нь мянга мянган туршлага хуваалцагчдийг хялбархан шүүн сонгож, тэдний арилжааг MT4 эсвэл MT5 дансандаа шууд, энгийн бөгөөд цаг хэмнэсэн байдлаар хуулбарлах боломжийг олгодог.
Онцлогууд
Энгийн, хялбар
Ямар нэгэн төвөгтэй тохиргоо шаардлагагүй. Аппликейшнийг татах эсвэл вэб хувилбарыг нээгээд, данс үүсгэн холбох төдийд л ашиглахад бэлэн болно
Өргөн боломж
Мянга мянган туршлага хуваалцагчдаас шүүлт хийж, ганц товшилтоор арилжааг нь хуулбарлах боломжтой.
Бүрэн хяналт
Арилжааны хэмжээ, алдагдлын дээд хязгаар зэрэг эрсдэлийн параметрүүдийг тохируулж, мобайл эсвэл вэб хяналтын самбараар бүх үйл явцыг хянаарай.
Хуулбарла эсвэл хуулбарлуул
Pepperstone-ийн CopyTrading-ийг ашигласнаар та шилдэг арилжаачдын арилжааг хуулбарлах эсвэл өөрөө туршлага хуваалцагч болж, гүйцэтгэлдээ тулгуурлан орлого олох боломжтой.
Copy trading хийх хоёр арга

Аппликейшнээр
Pepperstone-ийн CopyTrading-д хүссэн үедээ, хаанаас ч нэвтрэх боломжтой. Мянга мянган арилжаачдаас хайлт хийж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахын зэрэгцээ дэвшилтэт график, хурдан захиалга өгөх боломжийг шууд ашиглаарай.

Вэб дээр
Pelican-ээр ажилладаг манай шинэ вэб платформоор дамжуулан хөтчөөсөө шууд copy trading хийгээрэй. Туршлага хуваалцагчдийнг саадгүйгээр судалж, copy арилжаагаа удирдан, зах зээлтэй байнга холбоотой байгаарай - энэ бүгдийг аппликейшн татах шаардлагагүйгээр хийж болно.
Pepperstone-ийн CopyTrading-ийг хэрхэн ашиглаж эхлэх вэ:
- MT4 эсвэл MT5 Pepperstone данстай эсэхээ шалгаарай. Хэрэв байхгүй бол энд дарж данс нээнэ үү.энд дарж данс нээнэ үү..
- Апп татах эсвэл вэб арилжааны платформыг нээнэ үү..
- Нэр, имэйл зэрэг цөөн хэдэн мэдээлэл оруулж дансаа үүсгэнэ үү.
- Тохиргоо хэсгээр дамжуулан дансаа холбох.
- Discover табаас туршлага хуваалцагчдийг судлах эсвэл тодорхой нэгийг хайж олох боломжтой.
- Хайж буй туршлага хуваалцагчаа олсон үед copy дээр дарна уу. Дараа нь бүх дэлгэрэнгүй мэдээллийг уншиж, арилжааны хэмжээний тохиргоог өөрт тохируулан, бэлэн болсон үедээ «Agree and Copy» дээр дарна уу.
Туршлага хуваалцагч болохыг хүсэж буй хэрэглэгчдэд:
Дээр дурдсан алхмуудыг адилхан дагах бөгөөд дансаа холбох үед туршлага хуваалцагчийг сонгоно. Бүх зүйл бэлэн болсны дараа өөрийнхөө хяналтын самбараас хэдэн хуулбарлагч болон дагагчтай болсныг харах боломжтой болно.
Шимтгэл тохируулах:
- Дансны табаас «I want to charge a fee» дээр дарна уу.
- Дараа нь гүйцэтгэлийн шимтгэл болгон авахыг хүсэж буй хэмжээг хувиар оруулна уу.
- Agree and Update дээр дарна уу.
Дараах зүйлийг анхаарна уу:
- Төлбөрийн хувьд хийсэн аливаа өөрчлөлт нь зөвхөн цаашид шинээр арилжаа хуулбарлагчдад үйлчилнэ.
- Гүйцэтгэлийн шимтгэл 50%-иас их байх боломжгүй.
- Шимтгэлийг High Water Mark-ийг давсан ашиг гарсан тохиолдолд ногдуулна.
