Pepperstone-ийн CopyTrading
Мянга мянган арилжааны дохио нийлүүлэгчдээс сонгон, тэдний арилжааг өөрийн MT4 эсвэл MT5 дансандаа шууд, саадгүй хуулан хийх боломжтой.

Яагаад Pepperstone-ийн CopyTrading-г ашиглах вэ?

Энгийн, хялбар
Ямар нэгэн төвөгтэй тохиргоо шаардлагагүй. Аппликейшнийг татах эсвэл вэб хувилбарыг нээгээд, данс үүсгэн холбох төдийд л ашиглахад бэлэн болно.
Тоологдошгүй олон боломжууд
Мянга мянган туршлага хуваалцагчдаас шүүлт хийж, ганц товшилтоор арилжааг нь хуулбарлах боломжтой.
Бүрэн хяналт
Арилжааны хэмжээ, алдагдлын дээд хязгаар зэрэг эрсдэлийн параметрүүдийг тохируулж, мобайл эсвэл вэб хяналтын самбараар бүх үйл явцыг хянаарай.
Хуулбарла эсвэл хуулбарлуул
Шилдэг арилжаачдын арилжааг хуулбарлах эсвэл өөрөө туршлага хуваалцагч болж, гүйцэтгэлдээ тулгуурлан орлого олоорой.
Copy trading хийх хоёр арга

Аппликейшнээр
Pepperstone-ийн CopyTrading үйлчилгээнд хэзээ ч, хаанаас ч нэвтрэх боломжтой. Мянга мянган арилжаачдаас хайлт хийж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахын зэрэгцээ дэвшилтэт график, хурдан захиалга өгөх боломжийг шууд ашиглаарай.

Вэб дээр
Pelican-ээр ажилладаг манай платформоор дамжуулан хөтчөөсөө шууд copy trading хийгээрэй. Туршлага хуваалцагчдийнг саадгүйгээр судалж, copy арилжаагаа удирдан, зах зээлтэй байнга холбоотой байгаарай - энэ бүгдийг аппликейшн татах шаардлагагүйгээр хийж болно.
Pepperstone-ийн CopyTrading-ийг хэрхэн ашиглаж эхлэх вэ
1. MT4 эсвэл MT5 Pepperstone данстай эсэхээ шалгаарай. Хэрэв байхгүй бол энд дарж данс нээнэ үү.
2. Аппликейшнийг татаж авах эсвэл Webtrader-ийг нээнэ үү.
3. Таны нэр, имэйл зэрэг цөөн хэдэн мэдээлэл оруулж дансаа үүсгэнэ үү.
4. Тохиргоо хэсгээр дамжуулан дансаа холбох.
5. “Нээх” табаар дамжуулан дохио нийлүүлэгчдийг судалж эхлэх эсвэл тодорхой нийлүүлэгчийг хайж олоорой.
6. Хайж буй туршлага хуваалцагчаа олсон үед copy дээр дарна уу. Дараа нь бүх дэлгэрэнгүй мэдээллийг уншиж, арилжааны хэмжээний тохиргоог өөрт тохируулан, бэлэн болсон үедээ “Agree and Copy” дээр дарна уу.
Дохио нийлүүлэгч болохыг хүсэж байна уу?
Хэрэв та бусад арилжаачдад дохио нийлүүлэхийг хүсвэл дээрх алхмуудыг дагаж, дансаа холбох үед “signal provider”-ийг сонгоно уу. Тохиргоог хийж дууссаны дараа өөрийн хяналтын самбараас таныг хэдэн хүн хуулбарлан арилжаалж байгаа болон хэдэн дагагчтай болсныг харах боломжтой.
Шимтгэл тохируулах
1. Дансны табаас “I want to charge a fee” дээр дарна уу
2. Дараа нь гүйцэтгэлийн шимтгэл болгон авахыг хүсэж буй хэмжээг хувиар оруулна уу
3. “Agree and Update” дээр дарна уу
Таны шимтгэлд оруулсан аливаа өөрчлөлт зөвхөн дараагийн хуулбарлагчдад үйлчлэх болохыг анхаарна уу. Шимтгэлийг high water mark-ийг давсан ашиг гарсан тохиолдолд ногдуулна. Энэ нь 50%-аас хэтрэх боломжгүй.
CopyTrading түгээмэл асуулт, хариултууд
Илүү сайн арилжаа хийхэд бэлэн үү?
Pepperstone-д яг одоо нэгдэж, дэлхий даяарх 900 000 гаруй арилжаачнаас бүрдсэн олон улсын хамт олны нэг болоорой.¹ Манай онлайн өргөдлийн системээр хэдхэн минутын дотор бүртгүүлэх боломжтой.
1
Бүртгүүлэх
Имэйл хаягаараа бүртгүүлж, үнэгүй туршилтын хувилбар аваарай.
2
Хариулах
Бид манай бүтээгдэхүүнүүд танд тохиромжтой эсэхийг шалгана.
3
Баталгаажуулах
Таны аюулгүй байдал бол бидний нэн тэргүүний зорилт.
4
Данс цэнэглэх
Ингээд л боллоо! Та арилжаа хийхэд бэлэн.
12025 оны 10-р сарын байдлаар Pepperstone Group-д дэлхий даяар бүртгэлтэй нийт дансны тоо.

