Pepperstone нэрийг ашигласан онлайн залилангаас өөрийгөө хамгаалаарай
Онлайн залилангийн тоо улам нэмэгдэж, залилагчид аргаа байнга өөрчилж, арилжаачдыг төөрөгдүүлэх оролдлого хийсээр байна. Pepperstone-ийн хувьд бид хэрэглэгчдээ ийм төрлийн аюулаас хамгаалахад бүх анхаарлаа хандуулдаг, учир нь сүүлийн үед залилагчид манай брэндийг дуурайлган ашиглаж, хүмүүсийг төөрөгдүүлж, хохирогч болгох тохиолдол ихэссэн.
Та ийм залилангийн нийтлэг арга хэлбэрүүдийг таньж, өөрийгөө хамгаалахын тулд энэхүү гарын авлагыг ашиглаж болох бөгөөд бид ч мөн адил өндөр түвшний онлайн аюулаас хэрэглэгчдээ хамгаалахын төлөө ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг энд онцлон танилцуулж байна.
Онлайн залилагчид Pepperstone-ийн хэрэглэгчдийг хохироохоор зорьж байна
Дэлхийд танигдсан брокерийн хувьд бидний нэр хүнд шинэ болон туршлагатай арилжаачдыг мэхлэхийг зорьдог залилагчдын гол бай болдог. Pepperstone шиг хууль ёсны компанийг дуурайснаар тэд хуурамч вэбсайт эсвэл сошиал медиа хуудас үүсгэж, манай брэндийн өнгө төрх, дизайныг дуурайлган залилан хийдэг. Энэ нь анхаарал муутай хэрэглэгчдийн хувьд хууль ёсны эх сурвалжийг залилангийн эх сурвалжаас ялгахад туйлын хэцүү болгодог.
Залилагчид хуурамч урамшуулал санал болгох, фишинг имэйл илгээх, эсвэл Pepperstone нэрээр хуурамч данс нээх зэрэг олон арга ашиглан зарим хэрэглэгчдийг хохироодог. Ихэнх тохиолдолд хохирогчид нь одоогийн Pepperstone-ийн хэрэглэгчид биш, харин нэр хүндтэй брокер хайж буй шинэхэн арилжаачид байдаг.
Анхаарах ёстой нийтлэг залилангийн арга барилууд
Арилжаачдыг мэхлэх оролдлого нь улам боловсронгуй болсоор байгаа бөгөөд залилагчид улам нарийн аргаар хэрэглэгчдийн итгэлийг олж авахыг оролддог. Доорх нь таны зайлшгүй анхаарах ёстой нийтлэг залилангийн арга барилууд юм:
Хуурамч вэбсайт: Залилагчид Pepperstone-ийн албан ёсны вэбсайттай бараг ижил харагдахуйц хуурамч вэбсайтуудыг үүсгэдэг. Эдгээр сайтууд нь хэрэглэгчдийг жинхэнэ компанитай харьцаж байна гэж итгүүлэхийн тулд төстэй логонууд, брэндийн өнгө төрх, вэб дизайныг ашигладаг.
Фишинг имэйлүүд: Залилагчид Pepperstone-оос ирсэн мэт харагдах имэйл илгээж, хүлээн авагчдаас нэвтрэх нэр, нууц үг, санхүүгийн мэдээлэл оруулахыг шаардах эсвэл хортой вебсайт руу чиглүүлэх холбоос дээр даруулахыг оролддог.
Хуурамч сошиал хаяг: Facebook, Instagram, LinkedIn, TikTok зэрэг платформ дээр Pepperstone-ийн албан ёсны мэт хуурамч профайл үүсгэдэг. «Хөрөнгө оруулалтын боломж» нэрийн дор сурталчилгаа явуулдаг хуудаснуудаас болгоомжлоорой.
Онлайн залилангийн хохирогчид
Ихэнх залилангийн хохирогчид нь Pepperstone-ийн одоогийн хэрэглэгчид биш харин нэр хүндтэй брокер хайж буй шинэ арилжаачид байдаг. Залилагчид ихэвчлэн найдвартай брокер хайж буй шинэ эсвэл туршлага багатай арилжаачдыг хохироодог. Тэд хохирогчдыг өндөр ашиг амлах, хуурамч урамшуулал санал болгох эсвэл яаралтай арга хэмжээ авахыг шаардсан худал анхааруулга зэргээр хэрэглэгчдийн анхаарлыг татдаг. Хохирогч харилцаанд орж эхэлмэгц тэдний хувийн мэдээлэл алдагдах эсвэл хуурамч данс руу хөрөнгө шилжүүлэхийг ятгуулж болзошгүй.
Бид брэнд дуурайлгасан олон төрлийн залилангийн тохиолдлыг илрүүлсэн бөгөөд энэ нь арилжаачид байнгын сонор сэрэмжтэй байх шаардлагатайг онцлон харуулж байна. Манай баг ийм төрлийн залилангаас арилжаачдыг хамгаалахын тулд байнга арга хэмжээ авч, эдгээр аюулыг бууруулах чиглэлээр тууштай ажилладаг.
Pepperstone залилагчдын эсрэг хэрхэн ажиллаж байна вэ
Онлайн залилангийн эсрэг бид урьдчилан сэргийлэх бодлого баримталж, хэрэглэгчдийг хамгаалах зорилгоор технологийн шийдлүүд болон дотоод хяналтын процессыг хослуулан хэрэгжүүлдэг. Pepperstone нь гадаад түншүүдтэй хамтран ажиллаж, байгууллагын дотоод харилцаа үргэлж ил тод байх нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд үүнтэй зэрэгцэн хэрэглэгчдэд залилангийн шинжтэй тохиолдлыг хэрхэн таньж, мэдээлэх талаар боловсрол олгодог.
2024 оны эхээр Pepperstone онлайн залилан илрүүлэх чиглэлээр гуравдагч талын програм хангамжийн компаниар хамтран ажиллаж эхэлсэн. Уг дэвшилтэт технологи бүхий программ хангамж нь интернэт орчныг хянан шалгаж, Pepperstone-ийн нэрийг ашигласан хуурамч вэбсайт, сошиал медиа профайлыг илрүүлдэг. Энэ үйлчилгээ нь тусгай түлхүүр үгээр программчилсан бот ашиглан сэжигтэй контентыг хайж, илрүүлэн анхааруулга өгдөг.
Програм хангамж нь долоо хоногт хэд хэдэн удаа вебийг шалгаж, боломжит залилангийн сэжиг бүхий тохиолдлыг илрүүлж хууль эрх зүйн багт мэдэгддэг. Энэ нь ирээдүйд онлайнаар хохирох магадлалтай хүмүүсийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Бид мөн байгууллагын дотоод мессежийн платформ ашиглан ажилтнуудыг залилан таних мэдлэгтэй байлгах зорилготой дотоод үйл ажиллагааны системийг хэрэгжүүлсэн. Ажилтнууд хуурамч вэбсайт, фишинг имэйл эсвэл хуурамч сошиал хаягийг хууль эрх зүйн багт бодит цагийн горимоор шууд мэдэгдэж чаддаг.
Мэдээллийг хүлээн авсны дараа хууль зүйн баг ихэнх тохиолдолд зогсоох, анхааруулах албан бичиг илгээх эсвэл тухайн хуурамч вэбсайтыг устгуулахын тулд холбогдох домэйн бүртгэгч рүү ханддаг. Зарим тохиолдолд залилангийн тохиолдлыг Pepperstone-ийн хууль зүйн багт шууд мэдээлдэг бол заримдаа зохицуулагч байгууллагаас анхааруулга ирдэг.
Манай байгууллагын хэмжээнд хэрэгжүүлсэн дотоод мэдээллийн системийн ачаар бид луйврын хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх баталгааг өгч чадна. Ирсэн бүх мэдээллийг хуулийн нийцлийн ажилтан хянаж, шаардлагатай баримтжуулалт хийгдэж, дараагийн алхмууд үргэлжлэн хэрэгждэг.
Та залиланг хэрхэн таньж, зайлсхийх вэ
Залиланг таньж чаддаг арилжаачид ийм төрлийн хохирогч болох эрсдэлээс хамгийн сайн хамгаалагдсан байдаг. Дараах нь арилжаа хийх үед хуурамч үйлдлийг танихад туслах бодит, хэрэгтэй зөвлөмжүүд юм.
Залилангийн анхаарах шинжүүд
Сэжигтэй URL хаягууд: Залилагчид Pepperstone-ийн албан ёсны вэбсайтыг дуурайж, үсэг нэмсэн, алдаатай бичсэн (жишээ нь «pepperstone.com» биш «pepperstone-trading.com») зэрэг жижиг зөрүүтэй URL-тай хуудсуудыг үүсгэдэг.
Хайнга имэйлүүд: Pepperstone-оос ирсэн мэт харагдах боловч сэжигтэй холбоос агуулсан, эсвэл таны хувийн мэдээлэл (жишээ нь: таны бүртгэлийн нэвтрэх мэдээлэл эсвэл төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл) асуусан имэйлүүдээс болгоомжил.
Нийгмийн сүлжээний зар сурталчилгаа: Хуурамч сошиал хаягууд заримдаа онцгой санал эсвэл өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг сурталчилсан зар явуулдаг. Тухайн сошиал хаяг жинхэнэ эсэхийг үргэлж баталгаажуулж, баталгаажсан тэмдэгтэй эсэхийг шалгаж, мэдээллийг албан ёсны Pepperstone сувгуудаас нягталж шалгаарай.
Pepperstone-с ирсэн мэдээлэл жинхэнэ эсэхийг хэрхэн шалгах вэ
Хэрэв та Pepperstone-оос ирсэн гэж үзэгдэх имэйл, утасны дуудлага эсвэл сошиал сүлжээний шууд мессеж хүлээн авбал дараах алхмуудыг хийж жинхэнэ эсэхийг нягтална уу:
URL хаягийг шалгах: Хувийн мэдээлэл оруулахаас өмнө үргэлж албан ёсны вэбсайт болох pepperstone.com мөн эсэхийг шалгаарай.
Хэрэглэгчийн дэмжлэгтэй холбогдох: Хэрэв танд тухайн мэдээлэл жинхэнэ эсэх талаар эргэлзээ байвал манай вэбсайтад байрлах албан ёсны хэрэглэгчийн дэмжлэгийн сувгуудаар дамжуулан шууд бидэнтэй холбогдоно уу.
Албан ёсны апп ашиглах: Зөвхөн Apple App Store эсвэл Google Play зэрэг найдвартай эх сурвалжаас Pepperstone апп-ыг татаж аваарай.
Залилангийн тохиолдолтой тулгарсан үед юу хийх вэ
Хэрэв та Pepperstone-г дуурайсан луйврын шинжтэй зүйлтэй таарсан гэж сэжиглэж байвал дараах дөрвөн алхмыг хийгээрэй:
Албан ёсны дэмжлэгийн хуудсаар эсвэл хэрэглэгчийн үйлчилгээний дугаараар холбогдож Pepperstone-д Залиланг мэдээлэх.
Сэжигтэй этгээдэд хувийн болон санхүүгийн мэдээлэл бүү өг.
Холбогдох байгууллагад мэдээлэх жишээлбэл, орон нутгийнхаа кибер аюулгүй байдлын агентлаг эсвэл санхүүгийн зохицуулагч байгууллагад мэдээлэл өгөх.
Өөрийн дансаа нягтлан шалгах зөвшөөрөөгүй гүйлгээ эсвэл сэжигтэй үйлдэл байгаа эсэхийг харах.
Криптовалютын шаардлагаас зайлсхийх*
Сэжигтэй дуудлага хүлээн авч, таны мэдээллийг асуух тохиолдолд анхаарал, сэрэмжтэй байгаарай. Pepperstone хэзээ ч криптовалют шаардах буюу зах зээлд гаргахгүй. Криптовалютын бүх хадгаламжийг хэрэглэгч өөрөө санаачлах ёстой бөгөөд ингэснээр бүрэн хяналттай байна. Мөнгө байршуулах болон татан авалтыг зөвхөн Secure Client Area (SCA)-гаар дамжуулан хийж болно.
Залилангийн нийтлэг жишээнүүд
#1: Хуурамч вэбсайтаар шинэ арилжаачдыг хуурч мэхлэх
Pepperstone-ийн албан ёсны вэбсайтыг маш адилхан дуурайсан хуурамч вэбсайтын тухай залилангийн жишээ бий. Тухайн сайт нь «онцгой арилжааны санал» гэх зэргийг санал болгож, хэрэглэгчдийг хуурамч данс руу мөнгө байршуулахыг уриалсан. Энэ сайтыг манай гуравдагч талын программ хангамж ээлжит шалгалтын үеэр илрүүлж, Хууль зүйн багт шуурхай мэдэгдсэн. Домэйн бүртгэгчид анхааруулах захидал илгээж, уг хуурамч сайтыг хэдхэн хоногийн дотор устгуулсан. Азаар, уг залиланг хэт олон хохирогчид өртөхөөс өмнө илрүүлж чадсан.
#2: Хөрөнгө оруулагчид руу чиглэсэн фишинг имэйл
Өөр нэг тохиолдолд, луйварчид Pepperstone-ийн хэрэглэгчийн үйлчилгээний багийн нэрийг барьсан фишинг имэйл илгээсэн. Уг имэйл нь хэрэглэгчийн арилжааны дансны нууц үгийг шинэчлэх холбоостой байсан бөгөөд хэрэглэгчдийг мэдээллийг нь хулгайлах зорилготой хуурамч нэвтрэх хуудсанд аваачсан. Pepperstone даруй өөрийн үйлчлүүлэгчдэд анхааруулга илгээж, тухайн имэйлийг устгахыг зөвлөсөн бөгөөд цаашид фишинг илгээлтийг хэрхэн таних талаар зөвлөмж хуваалцсан.
Барааны тэмдгийн хамгаалалт нь луйвартай тэмцэхэд тусалдаг
Интернет орчинд хуурамч нэр ашиглах явдлыг таслан зогсоохын тулд бид лого болон холбогдох тэмдгүүдийнхээ барааны тэмдгийг хамгаалуулсан.
Pepperstone компанийн лого болон брэнд нь хууль ёсоор хамгаалагдсанаар барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглах явдлыг шуурхай зогсоох боломжтой байдаг. Энэ нь зөвхөн компанийн нэрээр хязгаарлагдахгүй бөгөөд Pepperstone-ийн оюуны өмчид халдсан байж болзошгүй домэйн нэр, сошиал медиагийн хаягуудыг ч хамардаг. Хуурамч үйлдлүүд барааны тэмдгийн зөрчилтэй холбоотой тохиолдолд манай Хууль зүйн баг тэр даруй арга хэмжээ авч, тухайн хууль бус этгээдүүдийг зогсоодог.
Луйварчидтай хамтран тэмцэх хүчин чармайлт
Интернетийн луйврууд хэрэглэгчдийг хохироохоос өмнө урьдчилан сэргийлэхийн тулд олон баг болон гадаад түншүүдийн хамтын ажиллагаа шаардлагатай. Pepperstone компанид залилангийн эсрэг тэмцэл нь Хэрэглэгчийн дэмжлэг, Үйл ажиллагаа, Хууль зүй, Зохицуулалт зэрэг багуудын хамтын хүчин чармайлт байх ёстой.
Хэрэглэгчийн дэмжлэг болон Үйл ажиллагааны багийг оролцуулах нь маш чухал бөгөөд энэ нь луйврыг илрүүлэх хүрээг тэлэхэд тусалдаг. Эдгээр хоёр баг нь үйлчлүүлэгчид сэжигтэй үйлдлийн талаар мэдээлэх үед анхны хариу өгдөг цэг болж үйлчилдэг бөгөөд асуудлыг Хууль зүй болон Зохицуулалтын багт шуурхай шилжүүлэх чадвар нь хариу арга хэмжээг түргэсгэхэд чухал үүрэгтэй.
Pepperstone-д арилжаачдыг сургах нь тэргүүлэх зорилтуудын нэг бөгөөд энэ ч утгаараа манай вэбсайтыг тогтмол хянаж, луйвраас сэргийлэх талаарх мэдээллийг шинэчилж байдаг. Залиланг таних практик зөвлөгөөнөөс эхлээд хууль бус үйлдэл сэжиглэгдсэн тохиолдолд авах алхмуудыг хүртэл дэлгэрэнгүй тайлбарлан, Pepperstone-оос ирсэн мэдээлэл жинхэнэ эсэхийг шалгах боломжийг арилжаачдад олгодог.
Цахим залилангаас хамгаалах
Pepperstone залиланг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хамгийн сүүлийн үеийн технологид үргэлжлүүлэн хөрөнгө оруулж байна. Гуравдагч талын программ хангамж нийлүүлэгчтэй байгуулсан түншлэл маань хамгаалалтын нэг хэсэг төдий боловч аль хэдийн хуурамч вэбсайт болон сошиал медиагийн хуурамч хаягуудыг бодит цаг дээр илрүүлэхэд тусалж байна. Дотоод тайлагнал болон үйлчлүүлэгчийн боловсролтой хослуулснаар залилангийн эсрэг хамгаалалт улам бүр бат бөх болж байна.
Цахим залилан нь өсөн нэмэгдэж буй аюул хэдий ч, мэдээлэлтэй, сонор сэрэмжтэй байснаар өөрийгөө хамгаалах боломжтой. Хэрэв та Pepperstone-ийн нэрийг барьсан сэжигтэй вэбсайт, имэйл эсвэл сошиал хаягтай таарвал, даруй мэдээлж, ямар нэгэн үйлдэл хийхээс өмнө тухайн мэдээллийн жинхэнэ эсэхийг заавал шалгаарай.
Манай Хууль зүйн баримт бичгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
* Зөвхөн зарим тусгай зөвшөөрөлд (SCB) хамаарна
Pepperstone энэхүү мэдээлэл нь үнэн зөв, шинэчлэгдсэн эсвэл бүрэн гүйцэд гэдгийг баталгаажуулахгүй бөгөөд иймд энэ мэдээлэлд үндэслэн найдах ёсгүй. Энэхүү мэдээлэл нь гуравдагч этгээдээс ирсэн эсэхээс үл хамааран аливаа үнэт цаас, санхүүгийн бүтээгдэхүүн, хэрэгсэл худалдаж авах, зарах санал, эсвэл тухайн арилжааны стратегид оролцохыг зөвлөмжилсөн зүйл гэж үзэгдэх ёсгүй. Энэ нь уншигчийн санхүүгийн нөхцөл байдал эсвэл хөрөнгө оруулалтын зорилгыг харгалзан үзээгүй болно. Энэхүү мэдээллийг уншигч бүр өөрийн бие даасан зөвлөгөөг авахыг зөвлөж байна. Pepperstone-ийн зөвшөөрөлгүйгээр энэ мэдээллийг хуулбарлах буюу түгээхийг хориглоно.